
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел, захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын ахлах ажилтан Ким Жэ Хи нарыг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар Улаанбаатар хотын Сэлбэ гол дагуу “Үндэсний соёл амралтын цогцолбор” барих төслийг хамтарч хэрэгжүүлэх болон Сөүл хотын захиргааны хөрөнгө оруулалтаар хийгдсэн зарим ажлуудын талаар ярилцаж санал солилцов.
Уулзалтын үеэр Хотын захирагч “Та бүхнийг манай улсад хүрэлцэн ирсэн явдалд баяртай байна. Хоёр хотын найрамдалт харилцаа хамтын ажиллааг бүхий л салбарт өргөжүүлэхэд Улаанбаатар хотын удирдлагуудын зүгээс анхаарч ажиллана. Улаанбаатар хотын ногоон байгууламж хот тохижилтын ажлын хүрээнд мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх нь чухал байна. Тиймээс Сөүл хотоос ногоон байгууламж, мод тарих арчлах чиглэлээр туршлагатай мэргэжилтэнг урьж, хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн Сөүл хотын цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн үйлчилгээний байгууллагуудын туршлагыг очиж судлах, тодорхой хугацаанд дадлагажуулах хүсэлтэй байна” гэлээ. БНСУ-ын Сөүл хотын захиргааны цэцэрлэгжүүлэлт, хөгжлийн газрын дарга Чэн Хён Шел ногоон байгууламжийн хүрээнд харилцан туршлага судлах ажилд идэвхтэй оролцохоо дуулгаад Сэлбэ гол дагуух тохижилтын төслийг Сөүл хотын олон улсын харилцаа хамтын ажиллагааг хариуцсан хэлтэст уламжилж хариу мэдэгдэхээр боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ