
Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийт 142 ӨЭМТ-ийн 1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 350 сайн санааны туслагч, 500 эм зүйч болон НЭМГ-аас тусгай зөвшөөрөл авсан 90-ээд хувийн хэвшлийн байгууллагын 155 эмч нарыг даралт ихсэлтийн эрт илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулсан.
Мөн тусламж, үйлчилгээг багаар үзүүлэхэд ажил үүргийн хуваарийг оновчтой зохион байгуулах, үйл ажиллагааны чанар, хүртээмжид бодит дүгнэлт өгөх зэрэг тусламж, үйлчилгээний шинэлэг менежементийг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм. Үүний зэрэгцээ нийслэлийн өрхийн бүх эмч, сувилагчдын 50 хувийг эмнэлгийн зориулалттай, баталгаатай даралт хэмжих багажаар хангаад байна.
Даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тусламж, үйлчилгээний менежментийг оновчтой зохион байгуулах, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор дүүрэг, тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд таван сарын хугацаатай аяныг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулан Швейцарын “Новартис” сан, “Оном” сангийн санхүүжилтээр өнөөдөр шагнаж урамшууллаа.
ТУС АЯНЫ ЗОРИЛТ:
- Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, багаар ажиллах тогтолцоог төлөвшүүлэх.
- Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын түвшинд шинэчлэн баталсан артерийн гипертензийн эмнэлзүйн зааврын мөрдөлтийг сайжруулж, өрх, тосгоны эмч, мэргэжилтнүүдийн артерийн гипертензийг зөв оношилж, эмчлэх ур чадварыг нэмэгдүүлэх.
- Артерийн гипертензийн менежментэд үйлчлүүлэгчдийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургах.
- Артерийн гипертензийн менежментийг зохион байгуулахад дүүргийн эрүүл мэндийн төвийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх, улмаар анхан болон хоёрдогч шатлалын эрүүл мэндийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах юм.
АЯНЫГ ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ:
- Даралт ихсэлтийн менежментийг үлгэр жишээ зохион байгуулсан нийслэлийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч:
- Дүүргийн эрүүл мэндийн төв -1
- Өрх, тосгоны эрүүл мэндийн төв - 1
- Өрхийн эмч-1
- Өрхийн сувилагч-1
- Өрхийн нийгмийн ажилтан-1
- Сайн санааны туслагч-1
- Дүүргийн шилдэг байгууллага, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сайн санааны туслагч:
- Өрх, тосгоны эрүүл мэндийн төв-8
- Өрхийн эмч-7
- Өрхийн сувилагч-7
- Өрхийн нийгмийн ажилтан-8
- Сайн санаааны туслагч-4
Мөн жил бүрийн тавдугаар сарын 17-нд тохиодог “Олон улсын даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Даралт хэмжилтийг дадал болгое” уриан дор даралт ихсэлтийн эрсдэлийг таниулах, түүнээс сэргийлэх, эрт илрүүлэх, цаг алдалгүй эмчилгээнд хамруулах ажлыг өрнүүлж 45 ажлын байр, 142 Өрхийн эрүүл мэндийн төв, 70-аад хувийн эмнэлэг, эмийн сангаар нийт 60.000 орчим хүнийг эрт илрүүлэгт хамруулж, холбогдох зөвлөгөөг өгч ажилласан байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ