
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар энэ сарын 05-нд нийслэлийн Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ хүрээнд тус дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ-ийн тусламж, үйлчилгээтэй танилцсан бөгөөд иргэд үйлчлүүлэгчидтэй уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх санал хүсэлтийг нь сонсон хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
НЗДТГ-ын ЯВУУЛЫН БАЙРАНД болсон энэхүү уулзалтаар тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул, АШУҮИС-ийн эмнэлгийн дарга Х.Алтайсайхан нартай хийсэн уулзалтын үеэр тус дүүргийн 8, 10, 12, 20, 23, 28 дугаар хорооны 71.000 гаруй иргэдэд нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг /дотор, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, хавдар, шүд, нүд, чих, хамар хоолой зэрэг чиглэлээр/ үзүүлэхээр зөвшилцсөн байна.
АШУҮИС-ийн эмнэлэг нь Япон улсад үйлдвэрлэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон төдийгүй тус улсад мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд ажилладаг бөгөөд нутаг дэвсгэрийн хувьд ойролцоо байршилд орших Баянзүрх дүүргийн эдгээр зургаан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэхээр боллоо.
Энэ хүрээнд амбулаторийн тусламж, үйлчилгээг ирэх наймдугаар сарын 01-нээс, хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагааг аравдугаар сарын 01-нээс, яаралтай мэс заслын тусламж, үйлчилгээг арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн шат дарааллын дагуу үзүүлэхээр төлөвлөөд байна. Үүнээс гадна төрөлжсөн нарийн мэргэжлийн, тэр дундаа сэргээн засах болон уламжлалт, зүрх судасны өвчин, спортын гэмтлийн чиглэлээрх тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Дашрамд дурдахад Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн удирдлагууд энэхүү уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр барих эмнэлгийн барилгын газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ