"Бүх цэргийн наадам"-ын бөхийн барилдаанд 256 бөх уран мэх уралдуулан, хүчийг үзэн барилдсанаас Завхан аймгийн Отгон сумын харьяат, цэргийн харцага Т.Дүгэрдорж 8 даван түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.
Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, “Алдар” спорт хороо хамтран жил бүр зохион байгуулдаг Цэргийн наадмын дэвжээнд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, аралтай, бяртай арслан Б.Цэдэнсодном дайчин барилдаж үзүүрлэн "Жавхлант" чимэг нэмсэн байна.
Их шөвөгт шалгарсан Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, уран барилдаант арслан Ш.Пүрэвгарьд "Хичээнгүй" чимэг нэмж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, аймгийн нэмэх начин "Өндөр" хэмээх О.Мөнх-Эрдэнэ цэргийн харцага цол хүртлээ.
Их шөвгийн дөрвөн бөх Алдар спорт хорооны бөхчүүд байв. Дунд шөвгийн наймд шалгарсан Булган аймгийн харьяат, хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Х.Цогтгэрэл нар "Нэмэх" чимэг нэмж, Увс аймгийн харьяат сумын заан Э.Мөнх-Эрдэнэ /Н.Батсуурь аваргын удмын бөх/, сумын заан Т.Батсүрэн нар цэргийн начин цолны эзэд болжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ