УИХ-ын гишүүн , УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б. Саранчимэг “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах , байгалийн ургамлын генобанк хадгалах барилга барих” санал гаргаж, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлснээр Монгол Улсын эдийн засаг, ниймийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд дэмжигдэн батлууллаа. Ингэснээр Баянзүрх дүүрэгт байршилтай Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ажил зогсонги байдлаас гарч сэргэх боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг үндсэн чиглэлд “Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг сэргээх гэсэн заалт бий. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжээд чуулганы хуралдаанд оруулж ирсэн. Энэ цэцэрлэгийн өнгө төрх хэцүү байдалтай байгаа. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд манай улс 1970 оноос хөрөнгө оруулалт хийж, 350 гаруй ховор ургамал тариалж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэг болгосон. Одоо 20 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа гэж байгаа ч газар дээрээ 7-8 хүн ямар ч багаж, тоног төхөөрөмжгүй ажиллаж, цэцэрлэг рүү орох гарц ч үгүй байна. Иймд төр зайлшгүй анхааралдаа авах шаардлагатай болсон. Бүтэц төдийгүй шинэчлэл хийж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлбэл Баянзүрх дүүргийн иргэдийн очдог цэцэрлэгт хүрээлэн болох юм. 2020 онд илүү их анхаарал хандуулж ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн юм.
Тус хүрээлэн дэх 50 гаруй овгийн 141 төрөл бүхий 300 гаруй ховор ургамлыг хамгаалж эрдэм шинжилгээ, сургалт танин мэдэхүйн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгааг тодотгосон. Түүнчлэн иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж бүхий соёл амралтын хүрээлэн болох юм.
Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудал тулгамдаж байгааг хэлж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж нийслэл хотын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх , ногоон бүс болгоход БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг анхаарал тавьж хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нийт 39 га газартай байсан ч 2013 онд 17 га-г нь ногоон байгууламжийн хамт бусдын эзэмшилд алджээ. Тус цэцэрлэгт Монгол орны байгалийн ургамлыг хамгаалах хуулийн хавсралтад багтдаг 70 гаруй зүйлийн ургамал, 20-оод төрлийн мод, сөөг ургаж байгаа аж.
Дашрамд дурдахад, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн нь ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд харьяатай , эрдэм шинжилгээ сургалт , гэгээрэл үйлчилгээ явуулах үүрэгтэй. Харин олон улсад үндэсний ургамал, байгаль хамгааллын онцгой обьектод тооцогддог юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ