
Нийслэлийн Байгаль орчны газраас БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих Котра агентлаг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зургадугаар сарын 10-12-ны өдрүүдэд “Уул уурхайн тогтвортой хөгжил ба уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах технологи” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.
Сургалтад зохион байгуулагчдаас гадна Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Налайх, Хан-Уул, Багануур зэрэг 9 дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд, Чүннам их сургууль, Ионсей их сургуулийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Сургалтад оролцогчид уул уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, хөрсний хүнд металын бохирдол, зайнаас тандалт судалгаа хийх арга аргачлалын талаар олон улсын туршлагатай танилцав. Зочин багшаар БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор Юү Жэ Хён, Ионсей их сургуулийн профессор Ү нам Чил нар хүрэлцэн ирсэн юм.
Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 оноос түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ашиглалтаас үүдэлтэй орчны бохирдол, доройтлын асуудалд онцгой анхаарч аж, ахуйн нэгжүүдийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дотоод, гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлж байна. Үүний үр дүнд нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 2018 онд 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн газрын тооллогыг явуулан экологийн хохирол тооцож, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажил явагдаж эхэлсэн.
Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон сургалтын төгсгөлд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Ён Гю Хүн нар оролцогчдод гэрчилгээ гардуулж, цаашид энэ төрлийн сургалт болон олон улсын туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллахаар боллоо.
Нийт сэтгэгдэл: 1
-
уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог
Зочин 2019-10-15 23:06:52 150.129.142.121
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ