
“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.
Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасаны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг “eservice.ulaanbaatar.mn”-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ” гэв.
Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ