Уран бүтээлээрээ залуусын зүрх сэтгэлийг огшоож, байлдан дагуулж чаддаг дуучдын нэг бол "Хар сарнай"-гийн МУСТА С.С. Амармандах буюу Амараа. Тэрбээр хоёр хоногийн өмнө "Сэрүүн булаг" дууныхаа шинэ клипийг цацлаа. "Сэрүүн булаг" дууг О.Цагаанзамаас албан ёсны зөвшөөрлийг авч өөрийн жанртаа оруулан дуулан, клипжүүлжээ. Тун удахгүй тэд хамтарсан шинэ уран бүтээлээ хийхээр төлөвлөсөн гэнэ шүү. Шинэхэн клипээ "Имиж" студи бүтээсэн бол "Нью стар" студид хоолойгоо бичүүлсэн байна. Энэхүү клипийг Тулгар төрийн 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулан бүтээжээ. Түүний шинэ клип олон нийтээс өндөр үнэлгээг аваад байна. Тухайлбал, фэйсбүүк хуудсаар нь дамжуулан 74 мянган хүн үзсэн бөгөөд youtube сувгаар 270 гаруй үзэгч үзжээ. Мөн 2 мянган хүнд ихээхэн таалагдсан үнэлгээг авч, 1 мянга гаруй фэйсбүүк хэрэглэгч бусдадаа хуваалцаж, түгээжээ. Энэ жил дуучин Амараагийн хувьд уран бүтээлийн олз арвин байх нь ээ. Тодруулбал, "Мандтугай" нэртэй шинэ цомгоо тун удахгүй гаргаж фэнүүдээ баярлуулах гэнэ. Уг шинэ цомог нь монгол туургатны бөгөөд орчин үеийн шинэ дуунуудаас бүрджээ. Мандтугай дуу нь түмэн олондоо үндэснийхээ өв соёлыг сурталчлан харуулах зорилготой аж. Мөн "Би монгол хүн" CD нь үзэгч, сонсогчдын хүсэлтээр дахин хэвлэгдэн гарч байгаа бөгөөд удахгүй худалдаанд гарах юм байна. Тус CD-нд нь "Тэнгэрийн тамга", "Төрийн дуулал" зэрэг хит уран бүтээлүүд нь багтсан байдаг гэдгийг сонсогчид андахгүй мэднэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ