
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Мянганы сорилтын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон холбогдох албаны төлөөлөл байлцав.
Уулзалтаар Компакт гэрээний төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлж буй Баруун эх үүсвэрийн төслийн танилцуулга болон уг төслийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын талаар мэдээлэл сонслоо.
Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь 2018 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядруулыг бууруулах зорилгын хүрээнд 350 сая ам,долларын буцалтгүй тусламж үзүүлэх Компакт гэрээнд гарын үсэг зурж, Монгол Улсын Их Хурал Компакт гэрээг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан. Талууд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг газрын доорх усны баруун эх үүсвэрээс нэмэгдүүлэх, шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-уудад эргүүлэн ашиглах, Компакт гэрээний төсөл хөрөнгө оруулалтын үр ашгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хангах зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна.
Компакт гэрээгээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах үйл ажиллагааны талаар Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал Б.Батсүх танилцуулсан. Тэрбээр “Төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг АНУ-ын АЕСОМ компани хийж гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ийг боловсруулахад Засгийн газрын ажлын хэсэгт мэргэжлийн санал зөвөлгөө өгөх бүхий шинжээчдийн баг, БОАЖЯ, БХБЯ, нийслэлийн Захирагчийн ажлын албаны дэргэдэх ажлын хэсгүүд оролцож мэргэжлийн санал зөвөлгөө авах, Монголын талын оролцоог хангах зорилготой ажилласан. Нарийвчилсан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр АНУ-ын АЕСОМ Technical Service компани ажилласан байгаа. Харин туслан гүйцэтгэгчээр үндэсний Престиж Инженеринг компани ажиллаж байгаа” хэмээн мэдээлэл өглөө.
Уг төсөлтэй холбогдуулан Мянганы Сорилтын сангийн зүгээс хотын удирдлагуудад цахилгаан хангамжийн эх үүсвэрийг тодорхойлох, барилга байгууламжийн байршлыг нийслэлийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөх, УСУГ-ын гол шугам сүлжээний өртөтгөл хийх зэрэг зөвшөөрлийг авах шаардлагатай байгаагаа дуулгасан юм.
Хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн удирдлагуудын зүгээс төсөл хөтөлбөрийг бүх талаас нь дэмжиж ажиллана. Эхний ээлжинд холбогдох яамдтай хамтарсан ажлын хэсэг гаргая. Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, тооцоо судалгааг үндэслээд хуралдаан зохион байгуулаад ажлуудаа шат дараатай үргэжлүүлэх нь зүйтэй. Төсөл хөтөлбөртэй уялдуулаад байгалийн нөхөн сэргээх ажилд тусгайлан анхаарах ёстой” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ