![]()
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагддаг буудлагын тэмцээн хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн тэмцээнийг Хил хамгаалах байгууллага хариуцан зохион байгуулж явуулсан юм. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах байгууллагын тусгай бэлтгэлийн цогцолборт болсон тус тэмцээнд нийт 11 байгууллагын 150 гаруй тамирчид өрсөлдөж ур чадвараа сорьсон.
Тэмцээнд оролцогчид карбины нэг, хоёрдугаар дасгал, гар бууны нэг, хоёрдугаар дасгал, болон мэргэн буудагчийн гэсэн төрлүүдэд өрсөлдөж Монголын практик буудлагын холбооны мэргэжлийн шүүгч нар шүүн явуулав. Тус тэмцээнд багийн буудлагын төрөлд нийлбэр дүнгээр:
Нэгдүгээр байранд: Цагдаагийн ерөнхий газар,
Хоёрдугаар байранд: Хил хамгаалах байгууллага, Хилийн 0303 дугаар тусгай салбарын II баг,
Гуравдугаар байранд: Тагнуулын ерөнхий газрын баг тамирчид орлоо.
Тэмцээний мэргэн буудагчийн төрөлд хүрэл медалийг Зэвсэгт хүчний жанжин штаб, ахлах ахлагч Э.Баясгалан, мөнгөн медалийг Хилийн 0303 дугаар тусгай салбар, ахлах ахлагч Ч.Энхтүвшин, алтан медалийг Дотоодын цэргийн 809 дүгээр тусгай салбарын довтлогч, ахлах дэслэгч Б.Эрдэнэ-Очир тус тус хүртлээ.
Харин нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын баг тамирчид Ерөнхий сайдын нэрэмжит тэмцээнд тэргүүлсэн юм.
Байгууллагын удирдлагуудын дундах буудлагын тэмцээнд нэгдүгээр байрт ЦЕГ, цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал /14 секунд 19 дойл/, хоёрдугаар байрт ХХЕГ, бригадын генерал Х.Лхагвасүрэн /14 секунд 67 дойл/, гуравдугаар байрт ШШҮХ, бригадын генерал Д.Батжаргал /23 секунд 64 дойл/ орлоо. Тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн нийт баг, тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн нэрэмжит шагналыг гардуулсан юм.
Тэмцээнд оролцсон нийт баг, тамирчдын цаашдын ажил хөдөлмөр, спортод өндөр амжилт хүсье.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ