![]()
Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын командлалын штабын орлогч дарга, дэслэгч генерал Такаюуки Онозүакаг Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат хүлээн авч уулзаж, хоёр орны цэргийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд хошууч генерал А.Ганбат манай сайхан оронд тавтай морилохыг хүсээд Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний цэргийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв. Ялангуяа хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа нь бүх түвшний харилцан айлчлал, зөвлөлдөх уулзалт болоод цэргийн боловсон хүчин сургах, "Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд цэргийн багаа оролцуулах зэрэг олон чиглэлээр амжилттай хөгжиж байгааг онцолсон юм.

Харин дэслэгч генерал Такаюуки Онозүака "Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал хамтран 17 дах жилдээ зохион байгуулж байгаа "Хааны эрэлд" энхийг дэмжих олон улсын сургуульд Япон улс нь 2008 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэхүү олон улсын сургуульд оролцсоноор манай цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагааны чиглэлд арвин туршлага хуримтлуулж байна" хэмээн онцлоод цэргийн хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцсан юм.
Уулзалтад Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ нарын албаныхан байлцав.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ