Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Узбекистан Улсын Мал эмнэлэг, мал аж ахуйн хөгжлийн хорооны дарга Норқобилов Бахром Тураевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын төлөөлөгчид Монгол Улсад хийж буй албан айлчлалын үндсэн зорилго нь 2019 оны 4-р сард Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” форумын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын хэлэлцэн тохиролцсон асуудлуудын мөрөөр хоёр орны хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой юм.
Уулзалтын эхэнд дэд сайд Ж.Сауле Монгол Улсын Засгийн газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл өгсөн бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан Улстай олон чиглэлд хамтран ажиллах боломжтой болохыг илэрхийлсэн.
Төлөөлөгчид Монгол Улсад байх хугацаандаа манай улсын бэлчээрийн мал аж ахуй, фермерийн аж ахуйтай танилцсан бөгөөд Улаанбаатар хотод байрлах хэд хэдэн махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тус үйлдвэрүүдэд мах нядлах халал стандартыг нэвтрүүлсэн байгаа нь Узбекистан Улс руу мах экспортлох боломжийг бий болгож буйг төлөөлөгчид онцлон тэмдэглэсэн.
Цаашид хоёр орны мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, туршлага солилцох, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар уулзалтын хүрээнд тохиролцон.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ