Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн дарга, хатагтай Лоретта Хибер Жерардье мэндчилгээ ирүүлсэн байна.
Мэндчилгээнд “Монгол Улсын Онцгой байдлын байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн даргын хувиар “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ыг 2018 онд ОБЕГ-тай хамтран зохион байгуулж, та бүхний ур чадвар, мэргэжлийн түвшинг харж, гэрч болох завшаан тохиосон билээ. Тус хурал нь Монгол Улс болон ОБЕГ-ын бүс нутаг дахь манлайлыг харуулсан хурал болсон.
Хурлаас батлагдан гарсан “Улаанбаатарын тунхаглал” болон “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн үйл ажиллагааны хоёр жилийн төлөвлөгөө” нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэхэд түлхэц үзүүлж байна.
“Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийг 2017 онд шинэчлэн батлуулж, “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги (2017-2030)”-ийг батлуулахад ОБЕГ-ын алба хаагчид маш их хувь нэмрээ оруулсан. Мөн Монгол Улсын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад бүх аймгууд нэгдэн орж, орон нутгийн гамшгийг тэсвэрлэх үнэлгээ хийлгэсэн Ази, Номхон далайн бүс нутгийн анхны улс орон болсон билээ.
Дэлхий ертөнцийн хөгжил дэвшил, сайн сайхны төлөө гамшгийн үр дагаврыг үл тоомсорлож болохгүй. Монгол Улсын Онцгой байдлын байгууллага нь бүс нутагтаа өөрчлөлт шинэчлэлтийг авчрахад зайлшгүй шаардлагатай түнш гэдгээ батлан харуулсан юм.
Энэ өдрийг та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Мөн та бүхний цаашдын ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ