Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (ЕНБД) Томас Гремингер Улаанбаатар хотноо 2019 оны зургаадугаар сарын 20-22-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байна.
ЕНБД Томас Гремингер энэ сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй “Терроризмд турхирч буй хүчирхийлэл дагуулсан экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд нийгмийг хандуулах нь” сэдэвт бүс нутгийн бага хуралд оролцохын сацуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл нартай ажил хэргийн уулзалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Дотоод хэргийн их сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт “Евроази дахь ЕАБХАБ-ын үүрэг, роль” сэдвээр илтгэл тавина.
Тус байгууллагын өмнөх ЕНБД Ламберто Занниер 2013 онд Улаанбаатар хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор анх ирж байсан удаатай.
ЕАБХАБ нь 57 гишүүнтэй бөгөөд байгууллагын үйл ажиллагаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, зэвсэгт мөргөлдөөн, хямралаас урьдчилан сэргийлэх, хямралын дараах улс төрийн тогтолцоонд дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.
Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны түнш орон болж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус байгууллагын 57 дахь гишүүн орон болсон.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ