
Нийслэлийн Онцгой комиссын даргаас Үер ус цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах ажлын хэсгийн дарга Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт өгсөн үүргийн дагуу хөрсний ус ихээр гардаг нийтийн зориулалттай орон сууцны байрнуудын ашиглалт, үйлчилгээг хариуцан ажилладаг хувийн орон сууц нийтийн аж ахуйн 2 холбоо, сууц өмчлөгчдийн холбоодтой хоёр дахь удаагаа уулзалт зохион байгуулж “Үер усны гамшгаас урьдчилан сэргийлэх, үер усны гамшгийн үед авч хэрэгжүүлэх” арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгөв.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2018 оны долдугаар сарын 17-ны өдрөөс 24-ны өдрүүдэд усархаг аадар бороо орсны улмаас Хан-Уул дүүргийн 3, 11, 15-р хороо, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн нийт 45 барилга байгууламжийн зоорийн давхарт хөрсний ус нэвчин орж ирсэн шалтгааныг тодруулах ажлыг ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургуулийн Я.Дүйнхэржав, С.Нямдорж зэрэг эрдэмтэн судлаачдаар учир шалтгааныг тодорхойлсон судалгааны ажлын дүгнэлтийг танилцуулж, “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт” гарын авлага зөвлөмжийг үнэ төлбөргүй тараалаа.
Хуралдаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ, Орон сууц нийтийн аж ахуйн Мэргэжлийн холбоо ТББ, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв ТББ, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн хариуцсан албан хаагчид болон 6 орон сууцны контор, 12 СӨХ-ийн төлөөлөл нийт 28 хүн оролцов.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ