Магнийн дутагдалд аль хэдийнээ орсон хүнд илрэх шинж тэмдэгт булчингаар чилж өвдөх, нойргүйдэх, нүүр, зовхи таталдах, сарын тэмдэг маш их өвдөлттэй ирэх, яс сийрэгжих, хэврэгших зэрэг орно.
Чихрийн шижин
Хэрэв та чихрийн шижинтэй бол магни дутагдсан байх магадлал өндөртэй. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар насанд хүрсэн 1400 хүн тутамд чихрийн шижин өвчтэй хүн байдаг нь батлагдсан байна. Цагаан сахарыг гаргаж авахдаа чихрийн нишингэнээс магнийн агууламжтай хар бурмыг тэр чигт нь салгаж авах хэрэгтэй болдог учраас тэр юм. Түүгээр ч зогсохгүй, элсэн чихэр нь биеийг бөөрөөр дамжуулан магниа гадагшлуулахад хүргэдэг. Ер нь, чихэрлэг хүнсийг эмч нар “анти-нутриент” буюу тэжээлийн дайсан гэж үздэг. Тиймээс чихэрлэг хүнс хэдий чинээ хэрэглэнэ, төдий чинээ магнийн дутагдалд орох магадлалтай юм байна.
Ядаргаанд орох
Магни нь бидний эсийн эрчим хүчний гол эх үүсвэр гэж ойлгож болно. Тиймээс хүний биед магни дутагдахад эрч хүч суларч, ядаргаанд орох шинж тэмдэг илрэх болно. Мериландын их сургуулийн эрдэмтдийн мэдээлж буйгаар хүн өдөрт 300-1,000 мг магнийг хоол хүнс, нэмэлт тэжээлээр авбал архаг ядаргаанаас гарна хэмээн зөвлөж байна.
Толгой өвдөх
Магни дутагдахад толгой маш ихээр өвддөг. Ялангуяа хоолны дэглэм барьж буй хүмүүст энэ элбэг тохиолддог. Эрүүл мэндийн судалгаагаар хүн эрүүл байхдаа өдөрт 360-600 мг магни хэрэглэвэл толгойны өвчинг 42 хувиар бууруулдаг болохыг баталжээ.
Булчин чилж өвдөх
Хаврын улиралд хөлний шөрмөс татах, булчин чилж өвдөх асуудалтай тулгардаггүй хүн үгүй. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл, эмчийн заавраар магни авч уугаарай. Магни бол булчинг амраах зориулалттай эрдэс бодис юм. Үүнгүйгээр булчин үргэлжийн агшилтын байдалтай байна гэсэн үг. Харин кальци бол булчинг агшаах дохиог өгдөг эрдэс бодис. Кальци, магни хоёр бол зоосны хоёр талаас өөрцгүй. Мөн магни нь шүд ясны бат бөх байдалд оролцдог.
Нойргүйдэх
Таны нойр хулжиж байна уу. Ихэнх хүмүүс нойргүйдэлтэй тулгарсан ч ямар нэг арга хэмжээ авдаггүй, ойшоодоггүй гэхэд болно. Эрүүл мэндийн шинжлэх ухаанд магнийн орцонд байдаг "GABA" гэдэг бодис нь хүний эд эсийн үйл ажиллагааг тайвшруулж, улмаар унтахад туслах, тархийг амраахад нөлөөлдөг гэж үздэг аж. Хэрэв та нойргүйдэх болсон бол унтахын өмнө эсвэл оройн хоолондоо 400 мг магнийг нэмэгдлээр хэрэглээрэй.
Өглөө босоход бие хөндүүрлэх
Нойргүйдэхгүй байсан ч шөнө дунд хөлний шөрмөс татах, өглөө босоход шөнөжин ажилласан мэт хамаг биеийн булчин өвдөж байвал өөртөө анхаарал тавих болсныг сануулж байна. Ер нь булчин өвдөх, бие буларсан байвал магни дутагдсан байх магадлалтай.
Түгших
Таны амьдралын хэв маяг тайван тогтуун байгаа боловч юунд ч юм сэтгэл түгших, айдас төрөх мэдрэмж төрж байвал магни уугаарай. Айдас бол хүний сэтгэлийн мөнхийн дайсан юм. Сэтгэл санааны хямрал, сэтгэл санааны гутралын үед магни танд маш их тус хүргэнэ.
Цусны даралт ихсэх
Магни дутагдснаар цусны даралт түвшинг нэмэгдэж, зүрхний үйл ажиллагаанд сөрөгөөр нөлөөлж болзошгүй. АНУ-ын клиникийн тэжээлийн талаарх нэгэн сэтгүүлд "Магни ихтэй хоол хүнс цусны даралт ихсэх, цус харвах эрсдлийг 8 хувиар бууруулдаг" хэмээн онцолжээ. Таны цусны даралт мэт ямар ч шалтгаангүйгээр хяналтаас гарч эхэлсэн бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Магадгүй магнийн дутагдлаас болж зовж шаналж байж болох юм.
Ясны сийрэгжилт
Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээгээр хүнд өдөрт дундажаар 25 грамм магни хоол хүнсээрээ авах ёстойг зөвлөж байна. Хүний биеэнд орших магниний ихэнх хувь нь ясанд оршдог аж. Ясны эрүүл мэнд хүн болгонд чухал боловч, ихэвчлэн ахмад настан, насанд хүрэгчид илүү тохиолддог. Хэрэв та яс сийрэгжилтэй бол магни, витамин D3 витамин K2 зэргийг хэрэглээрэй.
Ходоод хямрах
Магни дутагдалын анхны шинж тэмдэг бол ходоод гэдэсний хямралтай нүүр тулна. Өөрөөр хэлбэл, дотор муухайрах, хоолны дуршил алдагдах, гэдэс гүйлгэх зэрэг шинж тэмдэг танд илэрч байвал, та яаралтай эмчид үзүүлээрэй.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ