“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал боллоо

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
Монголын Нотариатчдын Танхим, Олон улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны Азийн Хэрэг Эрхлэх Комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид нэг дор чуулж, “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” онол, практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус бага хуралд ОУНХ-ны ерөнхийлөгч Хосе Маркинью, ХБНГУ, Франц, Испани, Швейцари, Хорват, Япон, Индонези, БНХАУ, БНСУ, Вьетнам улсын нотариатчид болон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Н.Учрал, Н.Оюундарь, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар урилгаар оролцлоо. 
 
Хурлын эхэнд ОУНХ-ны АХЭК-ын ээлжит ерөнхийлөгч, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг нээлтийн үг хэлж, МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын илгээлтийг гардаж авлаа. Хурлын үеэр ХБНГУ-ын Холбооны Нотариатын танхимын дэд ерөнхийлөгч, ОУНХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Рихард Бок “Аутентик акт үйлдэхдээ эмзэг бүлгийн оролцогчдын эрхийг хамгаалах нотариатчийн чиг үүрэг”, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын гүйцэтгэх үүрэг, одоогийн нөхцөл байдал, анхаарах асуудал”, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “Монгол улсын Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, танилцуулга, гэр бүлийн зарим гишүүдийн өмчлөх эрх, тулгамдаж буй асуудал”, Францын Нотариатын Дээд зөвлөлийн Европ ба Олон улсын хамтын ажиллагааны захирал Корин Дессертен Броссард “Эмзэг бүлгийн иргэд”, ХЭҮК-ийн гишүүн, доктор, дэд профессор П.Оюунчимэг “Өмчлөх эрхийн олон улсын болон дотоодын эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 
 
Энэ удаагийн онол, практикийн бага хурлаар нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх, өвлөх харилцааг зохицуулах зэргээр хязгаарлахгүйгээр олон улсын хэмжээнд тулгамдаж буй Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд нотариатын гүйцэтгэх үүрэг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, түүнд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар чухалчлан авч үзэж байгаагаараа онцлогтой.
 
Дэлхийн улс орнууд болон олон улсын байгууллагууд насанд хүрээгүй этгээд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эмзэг нөхцөлд буй иргэдийн эрх ашгийг хамгаалж хангахтай холбоотойгоор бүх түвшинд анхаарч байна. Насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар бүс нутгийн төдийгүй олон улсын түвшинд төрөл бүрийн конвенц, зөвлөмж, дүрэм батлагдан гаргасан байдаг. Манай улс НҮБ-аас батлагдсан “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод 1990 оны 01-р сарын 26-ны өдөр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцод түүний нэмэлт протоколын хамтаар 2009 оны 05-р сарын 13-ны өдөр тус тус нэгдэн орсон байдаг. Монгол улсын хэмжээнд 1.1 сая гаруй насанд хүрээгүй иргэн, 850 000 орчим өндөр настай иргэн, 100 000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн тус тус байгаа нь нийт хүн амын гуравны хоёр хувийг эзэлдэг ажээ.
 
ОУНХ-ны АХЭКомиссын гишүүн улсуудын IX чуулга уулзалт маргааш буюу 2019.06.28-ны өдөр үргэлжилнэ.
 
 
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
“Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт” олон улсын бага хурал болов
Нийтэлсэн: 2019-06-28 09:02:46

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.