Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны 4 дүгээр хуралдаан 6 дугаар сарын 28-ны өдөр болохтой холбогдуулан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг өнөөдөр БНСУ-ын Гадаад хэргийн Тэргүүн дэд сайд Жу Сэ Ён-той уулзаж, Монгол, Солонгосын харилцааг шат ахиулан хөгжүүлэх агуулгын талаар болон хамтын ажиллагааны өргөн хүрээтэй сэдвээр ярилцав.
Дэд сайд нар ирэх онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцож, ирэх оныг Монгол, Солонгосын найрамдлын жил болгож зарлах, 30 жилийн ойг тусгай төлөвлөгөөний дагуу хоёр талдаа тэмдэглэн өнгөрүүлэх тухай санал солилцов. Мөн дээд, өндөр түвшинд ойрын үед хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар ярилцаж тохиров.

БНСУ-ын тал харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэх зорилтыг хангах хүрээнд хоёр улсын ГХЯ хоорондын Стратегийн зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх саналыг тавив. Манай тал уг саналыг талархан хүлээн авч, уг зөвлөлдөх уулзалтыг эхлүүлэх цаг хугацаа, ярилцах асуудлын хүрээ зэргийг ажил хэргийн түвшинд ярьж тохирохыг хариу санал болгов.
Монгол, Солонгосын ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд хоёр улсын ГХЯ дэмжлэг үзүүлж үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тогтов. Талууд иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлд хоёр талаас анхаарч ажиллахаа нотлов. Манай улс Сөүл хотод визийн төв байгуулж байгаагаа мэдэгдэж, солонгосын тал виз олгох системийг шинэчлэн сайжруулах, виз олголтын хугацааг богиносгох тал дээр анхаарч байгаагаа тус тус харилцан мэдээлэв.
Дэд сайд Б.Батцэцэг соёл, боловсролын салбар дахь солилцооны ач холбогдлыг тэмдэглэж, соёлын өвийг сэргээн засварлах чиглэлд боловсон хүчин бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын соёлын өвийг хамгаалах ажил, арга хэмжээнд дэмжлэг үзүүлж байхыг солонгосын талд хүсэлт болгов.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ