Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан 2019 оны 06 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Хоёр орны Засгийн газар хоорондын комисс 2013 онд анх байгуулагдсан бөгөөд өмнөх IV хуралдаан 2017 оны 9 дүгээр сард Минск хотноо болсон. ЗГХК-ын өмнөх хуралдаанаас хойш хоёр орны харилцаанд түлхэц үзүүлсэн ач холбогдол бүхий олон арга хэмжээ хэрэгжиж, худалдаа, эдийн засгийн харилцааг урагшлуулахад чиглэсэн тодорхой алхмууд хийгдэн ба Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Лукашенко нар Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр 2018, 2019 онд тус тус уулзалт хийсэн юм. Энэ удаагийн ЗГХК-ын хуралдааны Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Беларусийн хэсгийн даргаар Аж үйлдвэрийн сайд П.В.Утюпин нар ажиллав.
.jpg)
.jpg)
Хоёр талын ажлын хэсгийн төлөөлөгчид 6-р сарын 27-ны өдөр ХХААХҮЯ дээр хуралдааны Протоколын төслийг боловсруулан, цаашид хамтран хэрэгжүүлэх ажиллуудаа харилцан тохиролцсон. Энэ оны 4-р сард хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээл олгох тухай Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын Ерөнхий газрын техник хангамжийг сайжруулах, Монгол Улсад сүү, сүүн бүтээгдэхүүний иж бүрэн үйлдвэр байгуулах, Эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, Улаанбаатар хотын нийтийн зориулалттай цахилгаан шат шинэчлэх, засвар үйлчилгээний төв байгуулах зэрэг төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр урьдчилан тохиролцоод байгаа юм. Уг хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох юм. Комиссын нэгдсэн хуралдаан ГХЯ-ны Зөвшилцөл танхимд болсон бөгөөд энэ удаагийн ЗГХК-ийн хуралдаанд Бүгд Найрамдах Беларусь Улсын талаас ихээхэн ач холбогдол өгч Аж үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуй, хүнсний яам, Гадаад харилцааны яам, болон Төрийн өмчид компаниудын төлөөлөгчид нийлсэн томоохон бүрэлдэхүүнтэй ирж оролцсон.
.jpg)
.jpg)
Хуралдааны үеэр хоёр орны Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төслүүдээс гадна хүнс, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, уул уурхай, барилга, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг олон салбарт харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөөц бололцоо байгааг талууд онцлон тэмдгэлсэн бөгөөд боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээх, шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаар тохиролцон Протоколд гарын үсэг зурав. Түүнчлэн хоёр улсын Ерөнхийлөгч нарын 2018 оны 6 дугаар сард БНХАУ-ын Чиндао хотод хийсэн уулзалтаар тохирсны дагуу Монгол, Беларусийн хамтын ажиллагааг 2019 - 2021 онд хөгжүүлэх Замын зургийг талууд тохирч энэ удаагийн комиссын хуралдааны үеэр гарын үсэг зурлаа.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ