ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Худалдааны танхим, ӨМӨЗО-ны Хөх хотын Худалдааг дэмжих хорооноос хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, түншлэлийг бэхжүүлэх зорилготой “Бизнес уулзалт-2019”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
“Бизнес уулзалт-2019”-д ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Улаанбаатар хотын Худалдааны танхимыг төлөөлж тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, танхимын Гүйцэтгэх захирал, “Делойт Онч” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн болон бусад гишүүд, бизнесийн төлөөллүүд оролцсон бол Хөххотын талаас Улс төрийн зөвлөлдөх хорооны дэд дарга Юнь Күй, Цагаач иргэдийн албаны дарга Жао Вэнь,Улс төрийн зөвлөлдөх хорооны албаны дарга Та Ша зэрэг албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдийн 110 гаруй төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалтын үеэр хоёр хотын бизнесменүүд болон ЖДҮ эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, мэдээ мэдээлэл солилцохын зэрэгцээ хамтран ажиллах боломжуудыг ярилцан, түншлэл байгуулж шинэ санаа оноо олж авсан үр өгөөжтэй уулзалт болж байна.
Өнгөрсөн 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Батболдын ӨМӨЗО-ны Хөх хотод хийсэн ажлын айлчлалын хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчдийг нэгтгэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх зорилготой анхны бизнес уулзалт болсон юм. Энэ үеэр Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдааг дэмжих хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар энэхүү уулзалтыг жил бүр зохион байгуулж байна. Энэ удаагийн “Бизнес уулзалт-2019” нь Монгол, Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй энэ цаг үед болж байгаагаараа илүү онцлог, өргөн хүрээг хамарлаа.
2019 оны 6 дугаар сард ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн юм. Тус айлчлалын эхний өдөр (2019.06.05) ХХААХҮ-н сайд Ч.Улаан, БНХАУ-ын Худалдааны зөвлөх сайд Рэн Хунбин, ӨМӨЗО-ны Ардын Засгийн ордны дэд тэргүүлэгч Ай Лихуа нар “Монгол-Хятадын Экспо” 3 дахь удаагийн арга хэмжээг зохион байгуулах тухай хэвлэлийн бага хуралд оролцож мэдээлэл хийсэн. БНХАУ-ын Худалдааны зөвлөх сайд хийсэн мэдээлэлдээ “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам санаачилга”-ыг “Хөгжлийн зам” төсөлтэй уялдуулан Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг идэвхжүүлэн цаашид харилцан ашигтай, хүртээмжтэй байх зарчмын дагуу Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг урагшлуулахад үргэлжлүүлэн идэвхтэй дэмжлэг үзүүлэн, хоёр талын харилцааг шинэ төвшинд хүргэж хөгжүүлэхэд хамтран ажиллах”-аа илэрхийлсэн.
Эдгээр айлчлалуудын үр дүнд 2020 он гэхэд хоёр улсын худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх, улс хоорондын харилцааг илүү нээлттэй хөгжүүлэхэд эдийн засгийн болон Улаанбаатар хот, Хөх хотын хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэл, нэн чухал юм.
Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам бөгөөд агаарын болон авто, төмөр зам гээд дэд бүтцийн хөгжлийн зам нэгэнт бүрдсэн хотууд юм.
Улаанбаатар хот, Хөх хотын найрамдалт харилцаа 28 жилийн түүхтэй бөгөөд энэ хугацаанд соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж байгаа аж.
Өнгөрсөн 2018 оны байдлаар хоёр улсын худалдааны нийт эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятад улсад ногдож байгаа юм. Цаашлаад эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хоёр улсын зүгээс хамтран дэвшүүлээд байгаа юм.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ