Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтран “Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны форум-2019”-ыг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээний нээлтийн ажиллагаанд Монголын талаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын зөвлөх Ц.Эрдэнэбат, Ерөнхий сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлогч гүйцэтгэгч, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Т. Жамбалцэрэн, ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шинь Хаймин зэрэг албаны хүмүүс болон хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Форумын үйл ажиллагааг нээж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын худалдааны 60 гаруй хувь ӨМӨЗО-оор дамжин хийгддэгийг онцлоод энэ удаагийн форум нь хоёр орны худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Форумын үеэр зохион байгуулсан хэлэлцүүлэгт ХХААХҮЯ, БОАЖЯ, ҮХГ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцож, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг уул уурхайн бус салбарт хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологи нэвтрүүлэх боломжтой төслүүдийн талаар танилцуулав.
Түүнчлэн форумын хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд нүүрсний орд ашиглах, нүүрс баяжуулах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих, мах, сүүн бүтээгдэхүүн, зэрлэг жимс боловсруулан экспортлох, угаасан ноолуур худалдан авах, дулаан аргаар боловсруулсан мах худалдан авах зэрэг чиглэлийн 6.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий 15 гэрээ хэлцлийг байгуулав.
Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа Мишээл экспод төвд 6-р сарын 28-30 өдөр болж байна.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ