Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын төлөөллийг Улаанбаатар инновацын төвд хүлээн авч уулзлаа

Үнэлэх
(0 үнэлгээ)

 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк, Сэхан нарны эрчим хүчний компанийн захирал Жэён Жаэ-Ёнг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар инновацын төв, Багахангай үйлдвэрлэл, технологийн парк дээр хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллах боломжуудын талаар санал солилцлоо. Гёнсамбуг мужийн захиргааны сэргээгдэх эрчим хүчний газрын дарга Ду Мунтэк сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хангамжийг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотод бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах төслийн талаар танилцуулав. 

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Нийтэлсэн: 2019-07-02 11:24:15

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.