Мал эмнэлгийн ерөнхий газар, Дэлхий мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн төлөөлөгчийн газартай хамтран “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт”, “Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалт”-ыг Улаанбаатар хотноо 2019 оны 6-р сарын 25,26,27-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн Монгол улсад зохион байгуулсан уулзалтаар шүлхий өвчин болон бусад хил дамжин халдварладаг мал, амьтны гоц халдварт өвчний дэлхий дахины болон бүс нутгийн төвшний нөхцөл байдал, тэмцэж буй арга хэмжээ, туршлага, тус өвчний эдийн засагт үзүүлж буй хор хохирол, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай санал солилцлоо.
“Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналтын хөтөлбөр”-ийг 2021-2025 онд хэрэгжүүлэх гол арга хэмжээнүүдийг хэлэлцэж Зүүн өмнө Ази, Ази тивд бүсийн хэмжээнд шүлхий болон бусад хил дамжин халдварладаг малын гоц халдварт өвчинтэй тэмцэх асуудлаар зөвлөмж гаргалаа. Зөвлөмжид тусгах нийтлэг асуудал нь шүлхий өвчинтэй тэмцэх нь нэг улсын асуудал биш, бүсийн хэмжээнд харилцан мэдээлэл солилцох, өвчинтэй тэмцэх арга хэмжээг дэлхийн болон бүсийн стратегитай уялдуулан хөгжүүлэх, хэрэгжүүлэх, эрт илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авч байх талаар оруулахаар болов.
Энэхүү уулзалтад 16 орны болон бусад олон улсын байгууллагын 60 гаруй экспертүүд төлөөлөгчид, малын эмч нар оролцлоо.
Монгол улс Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнээр 1989 оны 5 дугаар сард элссэн. 2013 онд Ази тив дэх шүлхийн хяналтын хөтөлбөрийн уулзалтууд, 2015 онд Ази, Номхон далайн бүсийн 29 дүгээр бүсийн чуулган, 2018 онд тус байгууллагын экспертүүдтэй хамтран “Нянгийн эсрэг хэрэглэж буй эмийн хэрэглээ” сэдэвт сургалт, 2019 онд “Зүүн өмнөд Азийн шүлхийн хяналт” хөтөлбөрийн үндэсний зохицуулагч нарын 22 дугаар уулзалт, Зүүн Азийн харилцагч хүмүүсийн 3 дугаар уулзалтыг манай улсад ийнхүү амжилттай зохион байгуулсан юм.



A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ