“Эрдэнэс-Тавантолгой” ХК уурхайн нөлөөллийн бүсийг ойжуулах, ногооруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж, тоосжилтыг багасгах ажлуудыг 2011 оноос тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.
Компаниас говийн бүсийг ойжуулах ажлыг улам эрчимжүүлэхээр Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн эрдэмтэн багш нартай хамтран, тэдний туршлага судалгаанд тулгуурласан “Ногоон говь” хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар компанийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн ажилтнуудын туршилтын талбай, уурхайн нөлөөллийн бүс, Цанхи хотхонд улиас, шар хуайс, бургас, хайлаас, буйлс, сухай, монос 30 орчим төрлийн 38000 мод суулган, тарьж ургуулан арчилахын зэрэгцээ туршилтын талбайдаа хүлэмжийн аж ахуй эрхэлж байна.
Ирэх жилээс уг хүлэмждээ нарийн ногоо тариалж, уурхайчдынхаа хүнсний хэрэглээнд нийлүүлж, цаашид хүлэмжийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд уурхайн ойролцоо “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн туслан гүйцэтгэгч компани болох “TTJVCo” “Хишиг Арвин индустриал” ХХК, “Моннис” зэрэг компани 85 га газарт тус бүр 20 мянган ширхэг мод тарьж ургуулахаар ажлаа эхлүүлж, одоогоор 20 мянга гаруй модоо суулгаад байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтэн А.Аззаяа “Говийг ойжуулахад цаг хугацаа, хөдөлмөр, шинжлэх ухааны үндэслэл хэрэгтэй. Иймээс бид ХААИС-ийн багш нартай хамтраж ажиллаж байна. Бид говьд тэсвэртэй, мод бутыг нутагшуулж, өсгөж үржүүлэхээс гадна хамгаалах, үрийн сан бүрдүүлэх зорилготой” гэж ярилаа.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ