Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комисс (International Commission Against Death Penalty)-оос НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 41 дүгээр чуулганы үеэр 7 дугаар сарын 2-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протокол батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар М.Бачелет нээлтийн үг хэлж оролцсон ба тус комиссын Ерөнхийлөгч, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар асан Н.Пилэй, Дэд ерөнхийлөгч, ШХУ-ын Ерөнхийлөгч асан Р.Дрэйфус, комиссарууд болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколыг төсөлсөн проф. М.Б.Боссит, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон Африкийн Шүүхээс гадуур, шүүн таслах ажиллагааны эрхийг хангаагүй, дур зоргоор цаазаар авах асуудлаарх Ажлын хэсгийн Ерөнхийлөгч С.Кайтеси нар илтгэгчээр оролцлоо.
Уг арга хэмжээ нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактын Нэмэлт II протоколд нэгдээгүй орнуудыг нэгдэх, нэгдсэн орнуудыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахад уриалах зорилготой болно. Цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II протоколд хүний жам ёсны, салшгүй эрх болох амьд явах эрхийг хамгаалж буй гэдэг утгаараа гэрээнээс гарах тухай заалт анхнаасаа тусгагдаагүй болно. Иймд гэрээнд нэгдсэн улс хүлээсэн үүрэг хариуцлагаасаа ухрах боломжгүй билээ. Өдгөө Нэмэлт II протоколд 87 улс нэгдэж, дэлхийн 150 улс цаазаар авах ялыг хуульчлан халж эсхүл хэрэгжүүлэхгүй байгаа ажээ.
Манай улс Цаазаар авах ялын эсрэг олон улсын хараат бус Комиссыг Дэмжих бүлгийн гишүүн, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд цаазаар авах ялыг халахад уриалах зорилготой тогтоолыг Бельги, Бенин, Коста Рика, Мексик, Молдов, Франц, Швейцар Улстай хамтран санаачлан авч явдаг улсын хувьд уг арга хэмжээнд хамтран зохиогчоор оролцлоо.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ