Монгол Улсын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр Конгресс манай улсад анх удаа зохион байгуулагдаж, 43 орны 600 гаруй төлөөлөгчид оролцож байна. “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр энэ удаагийн чуулга уулзалт явагдаж байна. “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “ Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага ”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа:2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч байгаа бэрхшээл гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж, 72 илтгэл хэлэлцүүлж байна.
Конгрессын хоёр дахь өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургаж буй байдал, асуудал, шийдэл” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлдээ Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхийг зөвхөн тусгай сургуулиар сургах байдлаар хангаж байсан хандлагаас татгалзаж, тэднийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах шинэлэг үзэл санааг 1998 оноос эхлэн нэвтрүүлж эхэлсэн. 2003 оны 12 дугаар сард Боловсрол,соёл, шинжлэх ухаан, Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 435/302/173 тоот хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах” хөтөлбөрийг баталсан нь энэ салбарт маш том ахиц өөрчлөлт, туршлага, сургамжийг бий болгосон талаар дурдаад, орон нутагт тэгш хамруулан сургах талаар авч хэрэгжүүлж байгаа сайн жишгийг олон улсын төлөөлөгчдөд хуваалцлаа.

Монгол улсад 2018 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 1,087 хүүхэд цэцэрлэгт, 6,518 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд тус тус суралцаж байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ