
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнөөдөр болж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр болон албаны төлөөллүүд оролцов.

Баяр наадмаа тэмдэглэж буй наадамчин олондоо хандан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жилийн наадам Налайхчуудын хувьд онцлог сайхан болж байна. Учир нь та бид бүхэн өөрсдийн хөдөлмөр зүтгэл, итгэл сэтгэл, хамтын хүчээрээ спорт талбайгаа тохижуулж, Төрийнхөө их баяр наадмыг шинэ цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэж байгаад би баяртай байна. Мөн Нийслэлчүүд болон Налайхчуудын хувьд энэ жил бүтээн байгуулалт, хөдөлмөр бүтээл ундарсан, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө тэмүүлсэн, олон сайхан төсөл хөтөлбөрүүд өрнөж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна. Тухайлбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгалт, дөрвөн эгнээ 20.9 км авто замын ажил эрчимтэй хийгдэж байгааг та бүхэн мэднэ. Үүний зэрэгцээ Налайхын үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд болон хүүхэд багачуудын сурах орчныг сайжруулах, иргэд оршин суугчидаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд олон ажлууд бидний хамтын хүчээр бий болж байна. Ингээд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхныг хүсээд Налайхынхаа цэлгэр хөндийд налайтал сайхан наадацгаагаарай гэж ерөөе” хэмээлээ.

Түүнчлэн хотын Захирагч айраг, түрүүнд хурдалсан соёолон насны морьдын бай шагналыг гардуулсан юм. Мөн баяр наадамд зориулан барьсан албан байгууллага, хороодын гэр, асраар зочилж, дүүргийн иргэдтэй уулзан, санал сэтгэгдлийг нь сонсов.

Налайх дүүргийн 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар 256 бөх барилдан, зургаан насны шандаст хурдан хүлгүүд хурдалж, үндэсний сур, урианхай сур, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, наадамчин олноо цэнгүүллээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ