Баянзүрх дүүрэг хамгийн олон хүн амтай дүүргүүдийн нэг. Тиймээс дүүргийн эрүүл мэндийн төвд дугаар авч , шаардлагатай үед эрүүл мэндийн үйлчилгээ авна гэдэг иргэдийн хувьд бэрхшээлтэй асуудлын нэг. УИХ-ын гишүүн Б. Саранчимэгийн санаачлагаар “ Эрүүл иргэн- Эрүүл орчин- Эрүүл хөдөлгөөн” урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог 7-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Иргэдийн дунд зонхилон тохиолддог зүрх судас , дотор, шүд, ЭХО зэрэг 10 төрлийн өвчнийг мэргэжлийн эмч нар оношилж зөвлөгөө өглөө.
Үзлэгт хамрагдсан иргэдийн дунд зүрх судас, ходоод, даралт ихсэх зэрэг өвчнөөр өвчилсөн тохиолдол зонхилж байна. Тиймээс өвчин нь хүндэрсэн зарим нэг иргэдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай эмээр хангаж эрүүл амьдрах зөвлөгөө мэдээллийг өгсөн юм.
УИХ-ын гишүүн Б. Саранчимэг “ Өнөөдөр бид эрүүл байхын тулд эрүүл орчин амьдарч ямар нэг зүйлээс урьчилан сэргийлэх нь хамгийн чухал. Ийм учраас хөтөлбөрийн хүрээнд 150 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож үзлэг хийж байна. Баянзүрх дүүрэг сүүлийн 20 жил эмнэлгийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдээгүй байсныг нэг тэрбум таван зуун сая төгрөгний хөрөнгө орууллатыг улсын төсвөөс санаачилан тусгуулж 4d, 5d эхо аппарат, шүдний аппарат зэрэг тоног төхөөрөмжтэй болсон. Эдгээр тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор иргэд 45 хоног хүлээдэг байсан бол 3 хоногт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн ” гэлээ.
Мөн БЗД-ийн Эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж , иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа.
Үзлэг оношилгоонд гурван хорооны 1000 гаруй иргэн хамрагдсан юм.


A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ