Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Румын Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд Басил Василика Константинескуг 7 сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Элчин сайд Василика Константинеску хоёр улсын хоорондын өмнөх яриа хэлэлцээг бататган бэхжүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр, “Румын улс нь Европын хамгийн том био-органик хүнс үйлдвэрлэгч орон. Тэр дундаа наранцэцэг, улаан буудайн экспортоороо Европт дээгүүр байранд ордог гэдгийг онцлоод хөдөө аж ахуйн чиглэлд менежментийн шинэ арга, технологийн нэвтрүүлж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн салбар тэр дундаа хүнсний үйлдвэр, биотехнологи, агро туризм, тогтвортой хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, дадан сургах, харилцан туршлага солилцоход хамтарч ажиллах бүрэн боломжтой” гэлээ. Мөн мал эмнэлгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд энэ оны 9, 10 дугаар сард Румын улсын шинжээчдийн багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хоёр орны хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхээр чармайлт гаргаж байгаад талархал илэрхийлээд, саналыг хүлээн авч хоёр орны мэргэжлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Цаашид Талууд хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ