НАМЗХ-ны VI Их хурлыг "Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өнөөдөр эхлүүллээ. Хурлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, нээсэн юм. Тэрбээр “МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоо бол Монголын нийгэм, улс төрийн системд тодорхой хувь нэмрээ оруулсан. Гадаадын холбогдох байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Залуу үеийнхний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн том холбоо учраас та бүхэндээ талархал илэрхийлье. Манай намын үнэт зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол юм. 1924 онд шинэ Үндсэн хуулиа баталж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй болгосон. Эрэлхэг зоригтойгоор тэмцсэн. Атар газрыг эзэмшсэн. Сансарт хүнээ нисгэхэд оролцсон. Хүн амыг бичиг үсэгжүүлэхэд түүчээлсэн. Энэ бүх үйлсэд уриалан оролцож, шинэ нийгмийг байгуулахад голлон үүрэг гүйцэтгэж байсан нам бол МАН. Намын ахмадууд шинэчлэлт өөрчлөлтийг тайван замаар хийж байсан гавьяатай. Үүнээс хойш асар олон ололт амжилт улс оронд бий болжээ. Манай холбооноос үе үеийн удирдлагууд төрж байсан. Үйл хэргээрээ манлайлдаг байгууллага” хэмээлээ. Их хурлаар НАМЗХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус холбооны ерөнхийлөгч болон холбогдох удирдах албан тушаалтныг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлсэн юм. Ингэхдээ аливаа ажлыг хийхэд хамгийн гол нь сэтгэл, зөв бодол, зөв үйлдэл чухал болохыг тэрбээр онцолж байлаа. Улмаар НАМЗХ-ны Их хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учралыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Би 2009 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэдэг байгууллагын түүхэн шилжилтийн үед энэ холбоонд орж ирж байлаа. Энэ үеэ эргэн харахад холбооныхоо ачаар 21 аймаг 330 суманд найз, нөхөдтэй болсон байна. Үндэсний хэмжээний томоохон залуучуудын байгууллагыг байгуулах үндэс суурийг тавьсан ахмадууддаа талархаж байна. Ахмад, дунд, залгамж үеээ дэмждэг алтан хэлхээ бол бидний давуу тал. Намын дэргэдэх улс төрийн боловсролын байгууллага бол НАМЗХ юм. Улс төрийн боловсролын суурийг тавьдаг байгууллага байгаасай гэж хүсч байна. Цаашид бид 18-35 насны гишүүн болгоныг цахим шилжилтээр дүгнэж ярьдаг болно. Итгэлийг зүтгэлээр хариулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ