Шинэ аваргад 5 өрөө байр бэлэглэжээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн. Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь "King Tower" хотхонд 5 өрөө байр бэлэглэжээ.

Шагналыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгөв. Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм. Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу Аварга Э.Оюунболдыг долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна. 

Нийтэлсэн: 2019-07-16 09:24:10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.