Монголд анх удаа долоодугаар сарын 17-20-ны хооронд Жюү жицүгийн Азийн АШТ зохиогдох юм. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцоно. Нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч ажиллахаар болжээ. Монгол улсаас насанд хүрэгчдийн ангилалд 62, өсвөрийн ангилалд 47 тамирчин буюу жин тус бүрд 4 хүртэлх тамирчин оролцно. Жюү жицүгийн Азийн АШТ “NeWaza JiuJitsu”, “Fighting JiuJitsu”, “Contact JiuJitsu”, “Duo System” гэсэн төрлөөр явагдана. Тэмцээнийг SPS, MNB телевизууд шууд дамжуулах гэнэ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.