Эрүүл мэндийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 317 дугаар тушаалаар Баяр наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, хариуцлагатай жижүүрийг 7 дугаар сарын 09-өөс 16-ны өдрүүдэд томилон ажиллуулсан.
Эрүүл мэндийн яамнаас баяр наадмын үеэр эрүүл мэндийн байгууллагууд ажиллах хуваарийг хэвлэлийн бага хурал хийж иргэдэд мэдээлэл өгсөн. Мөн 7 дугаар сарын 05-ны өдөр харьяа лавлагаа төвүүдийн удирдлагуудтай шуурхай хурал, 7 дугаар сарын 06-ны өдөр аймаг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгүүдийн удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангасан.
Эрүүл мэндийн байгууллагууд мэдээг нэгдсэн хүснэгтийн дагуу өссөн дүнгээр [email protected] цахим, 323002 утсаар авч нэгтгэж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэсэн.
Баяр наадмын өдрүүдэд нийт 1179 эх амаржсан. Эхийн амь нас эрүүл мэндэд ноцой хүндрэл учирсан 4 тохиолдол бүртгэгдлээ. 642 хүү, 553 охин мэндэлсэн.
Эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийг нийт 19149 насанд хүрэгч, 9754 хүүхдэд үзүүлж, 11022 иргэнд зөвлөгөө өгч буцаасан. Түргэн тусламжийн үйлчилгээг 9434 тохиолдолд үзүүллээ.
Баяр наадмын өдрүүдэд Ховд, Дорноговь, Дорнод аймгуудад автоын осол гарч зам тээврийн осол болон золгүй тохиолдлоор хүний амь нас эрсэдсэн тохиолдлууд бүртгэгдлээ.
Баяр наадмын өдрүүдэд Олон улсын “Торгоны зам” авторалли тэмцээн болж нийт 550 тамирчин, 1600 туслах ажилтан 7 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд монгол улсад уралдаан тэмцээн зохион байгуулсан. Энэхүү олон улсын уралдааны үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж ажилласан бөгөөд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, гэмтсэн тамирчдад эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх ажлыг зохион байгуулж, гэтсэн тамирчдад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд болон ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн яаралтай тусламжийг шуурхай үзүүлсэн.
Эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихтэй ажилласан ч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, эм эмнэлгийн хэрэгслийн тасалдалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой хүндрэл гомдол гараагүй ажилласан.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ