УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар ЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинар хоёр дахь өдрөө /2019.07.18/ Төрийн ордонд үргэлжиллээ. “Институциуд, хүний эрх, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд өнөөдрийн семинар өрнөж, эрдэмтэн судлаачид илтгэлүүд тавьж хэлэлцүүлсэн юм.
Өнөөдрийн семинарт ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл,Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш Ч.Баатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгийн захирал Ц.Одгэрэл, Боловсролын хүрээлэнгийн үндэсний цөөнхийн секторын эрхлэгч У.Туяа, МУИС-ийн Антрополги, археологийн тэнхимийн дэд профессор Ц.Цэцэгжаргал, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын дэд профессор Ц.Батцэцэг, “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ын захирал А.Анударь нар “Институциуд, хүний эрх, тэгш бус байдал” сэдвийн хүрээнд илтгэлүүд, судалгаагаа танилцуулсан юм.
Зарим итлгэлүүдээс онцолбол "Тэгш бус байдлын улс төр, эдийн засаг" сэдвийн хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн дэд профессор Б.Түвшинтөгс “Монголын дундаж давхаргын судалгаа” сэдвээр илтгэл тавьсан юм. Орлогын аль ч тодорхойлолтоор дундаж давхарга 2008-2014 онд хүчтэй тэлсэн. 2002-2017 онд өрхийн орлогын тэгш бус байдал буурсан, тэр дундаа хөдөлмөрийн орлогын эзлэх хувь өссөн нь үүнд голлон нөлөөлж, дундаж давхаргын эзлэх хувь хотод илүү байна гэдгийг тэрээр илтгэлдээ дурдсан юм. Цаашид тэгш бус байдал болон дундаж давхаргын өөрчлөлтийн хүчин зүйлсийг судлах хэрэгтэйг тэрээр итгэлийнхээ төгсгөлд онцоллоо.
ҮСХ-ны Үндэсний тооцоо, шинжилгээ судалгааны газрын дарга А.Дэмбэрэл “Тэгш бус байдал, жендерийн статистикийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт илтгэлийг тавилаа. Ядуурлын хамралтын хүрээ 2016 онд 29.6 хувь байснаа 2018 онд 28.4 хувь болж, 1.2 пунктээр буурсан. Ядуу хүний тоогоор авч үзвэл 2016 онд 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 904.9 мянган хүн болж, ядуу хүний тоо 2.6 мянган хүнээр буурсан үзүүлэлт гарсан байна. Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь буюу 67 хувь нь нэг сард 86.0-306.0 мянган төгрөгийн хэрэглээтэй бүлэгт амьдарч байна. 2018 оны ядуурлын шугамыг 25 хувиар нэмэгдүүлж үзвэл одоо байгаа ядуучуудын (28.4 хувь, 905 мянган хүн) тоон дээр 475 мянган хүн (нийт хүн амын 14.9 хувь) нэмэгдэхээр буюу хүн амын 15 хувь нь ядууралд өртөх эрсдэлтэй байна гэдгийг тэрээр илтгэлдээ онцолж байв.
Хоёр дахь өдрийн семинарт Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлсэн юм. Шинэчлэлийг хүн бүр дотроо эрэлхийлж, уламжлалт сэтгэлгээнээс салж, цоо шинээр сэтгэж, зоригтой шиийдэл хайх цаг үе нь болж байна. Энэ эрин үе жендерээс үл хамааран хүн болгонд үсрэнгүй хөгжлийг бий болгох шинжлэх ухаан технологийн шинэ эрин ирж байна. Үүнийг Аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэж нэрлэж байна. Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг ашиглаж эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлагатай байна. Цэгцлэх, цэгцрэх хөдөлгөөнд нэгдэх нь нийгмийн тэгш бус байдлыг бууруулах гол чиглэл болно. Мэдлэгээс төрийн бодлого руу шилжих үндэслэл болно. Мэдлэг шингэсэн, инноваци шингэсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгааг Улсын Их Хурлын дарга онцлоод семинарын ажиллагаанд амжилт хүссэн юм.
Ийнхүү илтгэгчид илтгэлээ тавьж, оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнөж, тодорхой шийдэл, санааг гаргаж байсан юм. Маргааш буюу 2019 оны 07 дугаар 19-нд семинар “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” сэдвээр үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ