
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Украйн Улсын “Энергоэксперт” компанийн ерөнхий захирал Иващенко Евген, “Теплонэнерго” компанийн захирал Римаренко Олег Владимирович нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав нар байлцав.
Монтеплон ХХК нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дулаан хуримтлууртай теплон цогцолбор” төслийг хэрэгжүүлэхээр Украйн Улсын “Энергоэксперт” болон “Теплоэнерго” компаниудтай хамтран ажиллаж байгаа аж.
Монтеплон ХХК-ийн захирал О.Хүрэлбаатар “Энэ төсөл нь төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй хотын алслагдсан дүүргүүдийн цэцэрлэг, сургууль зэрэг нийгмийн барилга байгууламжид цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн хуримтлууртай орчин үеийн технологийн шийдэлтэй дулааны системийг нэвтрүүлэх зорилготой” хэмээн төслийнхөө талаар хотын захирагчид товч танилцуулга хийсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотын алслагдмал дүүрэгт шинээр ашиглалтад орох хоёр сургууль, уурын зуух хэрэглэж байгаа хоёр барилгад тавих, цаашид хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулж ажиллах саналтай байгаагаа уламжиллаа.
Цахилгаан эх үүсвэрт түшиглэсэн дулаан хуримтлууртай төхөөрөмжийг Украйн Улс 2006оноос эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар 200 орчим барилга байгууламжид тавьж, амжилттай ашиглаж байгаа гэнэ. Халаах обьектынхоо хажууд байрлуулдаг учир шугам сүлжээний зардал гардаггүй, шөнийн цагаар тогоо хуримтлуулаад өдөрт нь цахилгаан зарцуулалгүй дулаан ялгаруулах боломжтой аж.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ