
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Улаанбаатар, Бээжин хотууд найрамдалт харилцаа тогтоосны таван жилийн ойн хүрээнд Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллалаа. Байгалийн нөөцийг хэмнэх дэвшилтэт технологийг нутагшуулах ажил хэргийн уулзалтад БНХАУ-ын Бээжин хотын Эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах төвийн дарга Жин Хунбинь тэргүүтэй төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, Улаанбаатар хотоос Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга тэргүүтэй нийслэлийн болон Эрчим хүчний хөгжлийн төвийн төлөөлөл оролцов. Тус төвийнхөн нийслэлчүүдэд зориулан ногоон технологийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд дэлгэн үзүүлж, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.
Бээжин хот нь гудамжны болон байгууллага, өрхийн гэрэлтүүлгийн шийдэлд онцгой анхаарч, гар утсаар удирдах боломжтой, орчноо мэдэрч хэрэглээгээ өөрөө тохируулдаг ухаалаг гэрэлтүүлгийг нэвтрүүлэхийн хамт гэрлээр мэдээлэл дамжуулах, удирдах боломжтой li-fi төхөөрөмжийг нийтийн авто зогсоол, сургууль, худалдааны төвүүдэд туршиж эхлээд байгаа юм байна. Мөн хотын агаарын бохирдлоос шалтгаалан иргэд ихээр хэрэглэх болсон агааржуулагч төхөөрөмжүүдэд өвлийн улиралд 26 хэм, зуны улиралд 20 хэмийн ашиглалтын хязгаар тавьснаар эрчим хүчний хэрэглээг 20 хүртэлх хувиар хэмнэж чаджээ.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхий нийтийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний хэмнэлт зонхилох үр нөлөөтэй тул иргэдээ боломжит арга замуудаар эрчим хүчээ хэмнэхийг дэлхийн улс, хотууд уриалж байна. Зөвлөмжөөс гадна захиргааны аргаар зохистой хэрэглээнд шилжүүлэх алхмыг ч авч эхлээд байгаа. Тухайлбал, Европын холбоо 2018 оны есдүгээр сарын 01-нээс улайсдаг гэрлийн чийдэн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон. Айл өрхийн хувьд таван ширхэг улайсдаг чийдэнг 50.000 цаг ашиглахад 1.726.500 төгрөгийн зардал гардаг бол өдрийн гэрэл 529.350, LED гэрэл 485.250 төгрөгийн зардал гардаг байна. Улайсдаг гэрэл нь ашиглалтын цаг (1200 цаг)-ийн хувьд бидний нэрлэж заншсан өдрийн гэрэл буюу CFL (10.000 цаг), сүүлийн үед хэрэглээнд түлхүү нэвтэрсэн LED (50.000 цаг) чийдэнгээс олон дахин бага хир нь зардал өндөртэй тул хэрэглэхээс татгалзахыг Нийслэлийн Байгаль орчны газраас уриалж байна.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ