Улсын гуравдугаар төв эмнэлгийн хамт олон “Антибиотик эмийг дур мэдэн хэрэглэхийг зогсооцгооё” уриатай 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс нэг сарын аяныг зохион байгууллаа. Зорилтот аяныг нийслэлд төдийгүй баруун бүсийн Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн төвүүдийн иргэд олон нийт, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд хамтран хэрэгжүүллээ.
Энэхүү аян нь иргэд үйлчлүүлэгчдийн дунд нянгийн эсрэг эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, антибиотик эмийн зохистой хэрэглээний мэдлэг олгох, дадал хандлага эзэмшүүлэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэхийн ач холбогдлын талаар соён гэгээрүүлэх, сурталчилан таниулах ач холбогдолтой байсан.
Аяны хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд Эрүүл мэндийн сайд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2017 оны А/191, А/64 дүгээр тушаалаар баталсан “Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө (2017-2020)”-ний хэрэгжилтийг ханган ажиллахад байгууллага, хамт олны оролцоог ханган ажиллахын ач холбогдлыг тайлбарлан таниулах, “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Амбулаторийн практикт эмчийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтад тус эмнэлгийн тасаг, албадууд зохион байгуулсны зэрэгцээ эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв, бусад байгууллага хамт олон, иргэд үйлчлүүлэгчийг хамруулсан.
Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд 2019 оны 07 сарын 18-ны өдөр хүртэл “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэвт үйл ажиллагааг хэрэгжүүлэн амбулаториор үйлчлүүлэгчид, эмчилгээний тасгуудад хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгч тэдний ар гэрийнхэн, сахиуруудад “Антибиотик эмийн зохистой хэрэглээ”, “Нянгийн тэсвэржилт”, “Антибиотикийн тэнцвэржилттэй тэмцэх арга Таны гарт” сэдвээр мэдээлэл, сургалт зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдийн дундах халдвараас сэргийлэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор “Зөв цагт гарын эрүүл ахуйг сахиж, тэсвэртэй нянгийн тархалтыг зогсоох нь”, “Өвчтөнийг халдвараас хамгаалах нь”, “Халдварын сэргийлэлт, гарын эрүүл ахуйг сахих нь” сэдвээр мэдээлэл, сургалт явуулж 250 гаруй үйлчлүүлэгчийн гар угаалтын зөв техникийг ионжуулсан гэрлийн тусламжаар үнэлгээ хийж зөвлөгөө, зөвлөмж өглөө.
Өдөрлөгт нийт 1200 гаруй иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгч болон эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан ба антибиотикийн зохистой хэрэглээний талаар 3 төрлийн 1500 ширхэг гарын авлага бэлтгэн тарааж, 100 хүнээс антибиотикийн хэрэглээний талаар асуумж судалгаа авч, зөвлөмж өгсөн. Холбогдох мэдээллийг МҮОНТВ-ээр олон нийтэд хүргэж, мэдээллийн бусад сүлжээгээр олны хүртээл болгосон.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ