Улаанбаатар хотруу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо

Үнэлэх
(0 үнэлгээ)

 Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн албан хаагчидтай хамтран Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдэд хяналт шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Орон нутгийн зорчигч тээврийн Архангай, Ховд болон Завхан чиглэлийн автобусанд нийт 4 тарваганы нойтон тулам тээвэрлэснийг илрүүлэн Зоонозын Өвчин Судлалын Үндэсний төвд хүргүүлэн, холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Нийтэлсэн: 2019-07-24 10:21:15

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.