
Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өчигдөр Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгаврыг өгч ажиллаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүрэгт 2018-2019 онд он дамжин долоог цэцэрлэг, долоон сургууль, нэг спорт заал баригдаж байна.
“Сэтгэмж” цогцолбор сургуулийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Грийн ресурс констракшн” ХХК ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан есдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орохгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Гүйцэтгэгч компанид ажилаа эрчимжүүлэх, холбогдох байгууллагуудыг хяналтаа сайжруулах үүрэг даалгавар өглөө.
114-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг “Зөөлөн эхийн сахиус” ХХК барьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар барилга угсралтын явц 80 хувьтай байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс наймдугаар сарын 20-ны дотор өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа талаар танилцуулсан.
Баянгол дүүргийн 20-р хорооны 34-р цэцэрлэгийн шинэ барилгын гүйцэтгэгчээр “Бизнес фокус” ХХК ажиллаж байна. Цэцэрлэгийн барилгыг ирэх есдүгээр сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулах бүрэн боломжтой байгаа бөгөөд цэцэрлэгийн орц, гарц, гадна тохижилтын ажлын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна.
100-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Сити ландмарк” ХХК ажиллаж байна. Барилга угсралтын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай байгаа бөгөөд цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын цахилгааныг холбоход хүндрэл үүсэж буй тухай гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийлж байв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ