МУГЖ Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нар монголдоо амрахаар иржээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

 “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын Санкт-Петербургийн Марийнский театрт дуулж байгаад өчигдөр эх орондоо иржээ. Тус театрын зуны амралт эхэлсэн тул уран бүтээлчид ийнхүү амарч байгаа аж. Өнгөрсөн онд "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж, үзэгч түмэнтэйгээ телевизээр уулзаж байв.  Тэрбээр жүжигчин Б.Баярмаатай гэр бүл болсон  бөгөөд  хосууд хамтдаа Санкт-Петербург хотноо аж төрж байгаад амралтаараа иржээ. Жүжигчин, дуучин хоёр маань хоёулаа өмнө нь гэр бүл зохиож байсан бөгөөд тэд нийлээд хоёр хүүхэдтэй аж.

Нийтэлсэн: 2019-07-25 10:13:54

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.