![]()
Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр тэргүүтэй холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн нутагт барьж буй авто замын ажлын явцтай танилцлаа.
Улаанбаатар хотын төв хэсгийн зам замын ачаалал жилээс жилд нэмэгдэж буй. Тиймээс холбогдох албаныхан хотын зах орчмын доторх авто замын сүлжээг сайжруулж, хөдөлгөөний ачааллыг бууруулахаар ажиллаж буй. Тухайн ажлын хүрээнд өрнүүлж буй нэг бүтээн байгуулалт нь Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт дахь авто замын ажил юм. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэртэй холбогдох эл 3.4 км авто замын ажлыг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх энэ талаар “Улаанбаатар хотын хэмжээнд авто замын бүтээн байгуулалтууд эд өрнөж байна.
Түүний нэг нь Чингэлтэй дүүргийн нутаг дахь 3.4 км авто замын бүтээн байгуулалт юм. Төсөвт өртөг нь 751 сая төгрөг. Эл авто замыг ашиглалт оруулсанаар Чингэлтэй дүүргийн иргэд Сонгинохайрхан дүүрэг рүү очихдоо заавал хотын төвөөр зорчих шаардлагагүй болно. Үр дүнд нь хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөний ачаалал буурна. Налуугийн харьцаанаас хамаараад тухайн хэсэгт чулуун зам тавих юм. Энэ сараас бүтээн байгуулалтыг нь эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид ийм сэтэлгээ хийж, авто зам тавих бүх боломжийг судалж, бүтээн байгуулалт өрнүүлнэ. Ингэхдээ замын чанарт онцгойлон анхаарна. Авто зам нэг жилийн настай, нэг бороонд урсдаг байж болохгүй. Тиймээс стандарт, чанарт нь онцгойлон анхаарч байгаа” гэсэн юм.
Үүний дараа Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлааст орчим барьж буй зам, гүүрийн ажлын явцтай танилцлаа. Уг зам, гүүрийн барилгыг ашиглалтад оруулснаар Чингэлтэй дүүргийн иргэд Баянзүрх дүүрэг рүү явахдаа мөн л хотын төвөөр зорчих шаардлагагүй болно.
Тодруулж хэлбэл, дээрх хоёр замыг ашиглалтад оруулснаар Баянзүрх дүүргийн иргэд Хайлаастын гүүрээр гарч, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутагт тавьсан замаар Сонгинохайрхан дүүрэгт очих боломжтой болно гэсэн үг. Хайлааст орчимд барьж буй зам, гүүрийн ажлын явцын талаар нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Уг авто зам, гүүрийн ажлыг он дамжуулан, нийслэлийн төсвөөс нийтдээ зургаан тэрбум төгрөг зарцуулан гүйцэтгэж буй. Ирэх аравдугаар сард хүлээлгэж өгнө. Гадна тойруугийн замын ажлын төлөвлөлт 2015 оноос эхлэлтэй. Цаашид хотын түгжрэлийг сааруулахын тулд дүүрэг хоорондын нийтийн тээврийн төлөвлөлт хийж байгаа. Тиймээс дүүрэг хоорондын авто замын бүтээн байгуулалтыг сайжруулах ёстой юм” гэсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ