Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ОХУ-д амьдарч байгаа ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Аугаа эх орны дайны ахмад дайчин Цэрэвийн Давагсүрэн гуайд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын мэндчилгээг уламжлан баяр хүргэж, ГХЯ-ны “Алтан гэрэгэ” алд цэнхэр хадагийг ОХУ-д суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа гардуулав. Уг арга хэмжээнд тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир, дэд консул З.Оюунбадрал нар оролцлоо.

Ц.Давагсүрэн гуай талархал илэрхийлсэн үгэндээ “Эх орноос минь ахмад зүтгэлтэн бидэнд санаа тавин уулзаж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлэхийн ялдамд, Монгол – Оросын олон жилийн ган барилдлагатай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дипломат алба чухал үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд энэхүү харилцааг цаашид түшин авч явах тус ЭСЯ-ны хамт олон болон нийт гадаад харилцааны ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье” гэв.

Ахмад дипломатч Ц.Давагсүрэн нь 1923 оны 5 дугаар сарын 15-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн юм. 1944 – 1946 онд Монголын Ардын Армид алба хаахдаа Цэргийн төв хэвлэл “Улаан Од” сонинд утга зохиолын ажилтан, 1946 – 1964 онд Намын төв хорооны зааварлагч, тасаг, сектор болон хэлтсийн эрхлэгч, 1964 – 1971 онд Бүгд найрамдах Чехословак Улсын Прага хотод “Энх тайван, социализмын асуудал” сэтгүүлийн газарт МАХН-ын төлөөлөгч, 1978 – 1981 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 1981 – 1984 онд ЗХУ-ын Москва хотод Удирдлагын асуудлыг судлах олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар тус тус ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарчээ. 1957 – 1961 онд ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцаж эдийн засгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна.
Аугаа эх орны дайны ахмад дайчин, ахмад дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэвийн Давагсүрэн гуай өдгөө ОХУ-ын Москва хотын Ясенево дүүрэг дэх эх орны дайны ахмад дайчдын хотхонд амьдарч байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ