Тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, Улсын дугаар олголтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн олгож байна. Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйл ажиллагааг Улаанбаатар хотын 8 цэг, 21 аймгийн 23 салбараар дамжуулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хүргэдэг бөгөөд уг үйл ажиллагааг хөнгөвчилж, иргэдэд нээлттэй, ил тод болголоо.
Тээврийн хэрэгсэл худалдан авч буй иргэн https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгож, регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн 5 орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой юм.