ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан 2019 оны 5 дугаар сард БНСУ-д албан томилолтоор ажиллах үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Наксэн хоршоотой холбоо тогтоон хамтран ажиллахаар тохирон урисаны дагуу тус хоршооны дарга CHUNG JAE YOUNG Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр /2019.07.31/ зочиллоо.
Уулзалтанд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ахлах мэргэжилтэн А.Гэрэлзаяа, Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Өлзийтогтох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Г.Хүрэлсүх, Жавхлант шарга хан хоршооны гүйцэтгэх захирал Р.Гантулга, БНСУ-ын талаас Наксен хоршооны дарга болон хоршооны албаны хүмүүс болох Chung Jae Young, Lee Ra, Park Gun Hui, Yoo Seok Sun, Ban Jung Sam, Kim Su Kho, Yu Jae Young нар байлцлаа.
Төлөөлөгчид БНСУ-ын хоршооны бүтэц, зохион байгуулалт, хоршооны хөгжил, Сүхбаатар аймгаас аймаг, сум, хоршооны ерөнхий мэдээллийг танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэж тогтлоо.
Наксэн хоршоо нь Монгол Улсад “Загвар хоршоо” байгуулахад хууль эрх зүйн зөвлөгөө, хоршооны хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, хөдөө аж ахуйн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар Сүхбаатар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан уулзалтанд оролцогсдод хандан Монгол Улсын Засгийн газар болон тус яамны зүгээс энэхүү хамтын ажиллагааг хуулийн хүрээнд бүх талаар дэмжиж ажиллах болно гэж мэдэгдлээ.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ