Жил бүрийн нэгдүгээр сарын 2-ны үдэш 10:36 цагт хамгийн олон Британи хосууд загас наадуулж, хүүхэдтэй болдог нь судалгаагаар тогтоогджээ.
Албан ёсны тоо баримтаас үзвэл жил бүрийн есдүгээр сарын 26-нд Нэгдсэн Вант улсад хамгийн олон хүүхэд төрдөг гэнэ. Энэ нь нэгдүгээр сарын 2-ноос 38 долоо хоногийн дараа (хүүхэд тээх дундаж хугацаа) гэсэн үг ажээ. Есдүгээр сард төрсөн хүүхэд сургуульд орохдоо хамгийн ахмад нь болдог тул энэ сард хүүхэдтэй болохыг хосууд сонирхдог. Бас шинэ жилийн амралтын дараа ажилдаа орохоос өмнө сүүлийн удаа цагийг хамт өнгөрөөх гэсэн хүсэл, шинэ жилийн шарталтаа сэксээр эмчлэх зорилго зэрэг нь олноор жирэмслэхэд хүргэдэг гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ.
Эдгээр шалтгааны улмаас Британий хосуудын 60 хувь нь энэ орой сэкс хийдэг гэнэ. Хосуудын 71 хувь нь хүүхэдтэй болох магадлалаа нэмэгдүүлэхийн тулд хачин сонин арга хэрэглэдгийг Channel Mum сувгийн судлаачид олж тогтоосон байна. Тэд Британий 1,500 ээжээс хэрхэн амжилттай жирэмсэлснийг нь асууж, хамгийн түгээмэл аргуудыг жагсаажээ.
Судалгаагаар үр дүнтэй болох нь тогтоогдсон аргууд:
- Сэксийн үед болон дараа нь долоо хоногийн турш оймс өмсөж, хөлөө дулаан байлгах (10 хувь нь хэрэгжүүлсэн)
- Сэксийн дараа шууд Макдональдсийн шарсан төмс идэх (3 хувь)
- Өдөр бүр хар шоколат идэх (37 хувь)
- Сэксийн дараа долоо хоног дур тавихаас зайлсхийх (6 хувь)
- Эсрэг сэтгэлзүй бий болгож, жирэмслэхгүй байхыг хичээж буй дүр эсгэх, тэгээд нэг удаа “гэнэдэх” (39 хувь)
- Ханборгоцой идэж, шүүсийг нь уух (32 хувь)
- Ногоон хувцас өмсөж, ногоон ор дэрний даавуу хэрэглэх (5 хувь)
- Хамарны зүүн талаа цоо хатгах (0.5 хувь)
- Сэксийн үед хөлөө зүгээр өргөлгүй дугуй жийж буй хөдөлгөөнийг доод тал нь 3 минут хийх (58 хувь)
- Тас харанхуйд унтах. Гар утас, WiFi бүгдийг унтраана (15 хувь)
- Нэгдүгээр сарыг бүхэлд нь уулгүй өнгөрөөх (7 хувь)
- Эрчүүдэд хөлдүү дотуур өмд өмсүүлж домнох (1 хувь)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ