Улсын гуравдугаар эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, Зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасаг, Ангиографийн оношилгоо эмчилгээний хамтарсан баг зүрхний хүнд дутагдал бүхий 18 настай залуу эмчлүүлэгчид Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг 07 сарын 29-ны өдөр амжилттай хийж гүйцэтгэлээ.

Cardiac contractility modulation буюу Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж нь Германы нэгдсэн улсаас үүсэлтэй Impulse Dynamics компаний зохион бүтээсэн төхөөрөмж юм. Энэхүү эмчилгээ нь хүнд болон дунд шатны зүрхний дутагдал өвчнөөр эмчлүүлж буй нийт эмчлүүлэгч нарт хэрэглэгдэх боломжтой ба биед суулгасан цахилгаан төхөөрөмжийн тусламжтайгаар зүрхний агшилтын үед цахилгаан сэрэлийн цочролийг үзүүлсэнээр зүрхний дараа дараагийн агшилтыг дэмжиж өгдөг.
Анхан шатны судалгаанууд туйлын рефрактер үеийн цахилгаан цочруул нь кальцийн ионы урсгалд эерэгээр нөлөөлж улмаар дараа дараагийн агшилтыг дэмждэг болохыг тодорхойлсон бол сүүлийн үед хийгдэж буй судалгаанууд зүрхний эсийн генийн түвшинд түр өөрчлөлтийг оруулдаг ба энэ нь зүрхний агшилтад эерэгээр нөлөөлдөг байж болохыг илрүүлж эхлээд байгаа юм.
.jpg)
Ийнхүү УГТЭ-ийн зүрхний дутагдлын баг, зүрхний хэм судлалын багийн эмч нар Олон улсын эмнэл зүйд нэвтэрсэн шинэ туршлага, эмчилгээний арга аргачлалыг эх орондоо хэрэгжүүлэх хүрээнд Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмжийг хүний биед суулгах, хянах эмчилгээг бүрэн эзэмшиж өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлж чадсан цөөн орны нэг болсон.

Эмчлүүлэгч М нь 18 настай бөгөөд зүрхний дутагдлын улмаас биеийн байдал туйлын тогтворгүй байсан ч багуудын хамтарсан эмчилгээний үр дүнд мэс засал эмчилгээг амжилттай хийсэн юм. Одоо эмчлүүлэгчийн биеийн байдлыг хянан эмийн эмчилгээг үргэлжлүүлж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ