Өнгөрөгч тавдугаар сард Дархан-Уул аймаг, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хоттой ах дүү хотын харилцаа тогтоож, хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглэсэн билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хийх анхны ажлаа эдийн засгийн бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаагаар эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
2019 оны 09 сарын 02-06-ны өдрүүдэд Братск хотод болох тус бизнес аялал, чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул аймгийн төр, захиргааны байгууллага болон худалдаа үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын салбарын төлөөлөл бүхий нийт 50-иад хүн оролцоно.
Аймгийн ЗДТГазрын дарга Ч.Энхбат өнөөдөр/2019.08.13/ Братск хотыг зорих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд удирдамж, хөтөлбөрийг танилцуулж, хэрхэн бэлтгэл хангаж оролцох талаар чиглэл өглөө.
Эдийн засгийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад Братск хотын зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаа төдийгүй хил гаалийн асуудлыг зохицуулах зэргээр бүхий л бэлтгэлийг хангаж байгаа аж. Мөн тус хотын зах зээлд Дархан нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах, зарж борлуулах зорилгоор Дарханы худалдааны төвийг байгуулж ажиллуулахаар төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ