Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хөгжлийн асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцож, ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурлын үеэр тусгай хуралдаан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, уг асуудлаар бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах чиглэлд АНДЭЗНК-ыг хамтран ажиллахыг хүсэв.

Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс НҮБ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон байгаль орчин, агаарын бохирдол, цахим эдийн засаг зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн байна.
Хатагтай А.Алисжабана маргааш буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно.

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ