Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг 4 хоногийн хугацаанд туулсан аж.



Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн чиглэлд холын зайн дугуйтай эргүүлийн хийсэн байна. Үүний зорилго нь “Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.
UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар 2019 оны долоодугаар сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үедээ “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэлт, бүх төрлийн эргүүлийн үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэв.
Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг 2019 оны 07 дугаар сараас эхлэн зохион байгуулсан ба НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлжээ.
Батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон бэлтгэлийг ханган ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: Батлан Хамгаалах Яам

A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ