НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ДСБББ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон Ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийх юм. Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.
Сургалтыг 2 хэсэгтэйгээр буюу 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүү болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулан сургалтыг ХХААХҮЯ-д зохион байгуулна.
Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцана.
Монгол улсад сав баглаа боодлын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буй талаар болон “уламжлалт сав баглаа боодлын онцлог” сэдвээр тус яамны хөнгөн үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ үеэр МСББҮНХ-ны хүсэлтээр ДСБББ-д албан ёсны гишүүнээр элсэх талаар хэлэлцэх юм.
ДСБББ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн.
ДСБББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь “Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт” сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчлалын Хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ